Бат-эрдэнэ овогтой Гүнзаяа миний бие нь Сэлэнгэ аймгын Хөтөл хотод хүсэл тэмүүлэл дүүрэн нийгмийн идэвхитэй хүүхэд нас минь өнгөрч Өсвөрийн цагдаа бүлгэмд 2 жилийн хугацаанд гишүүн дараагын 2 жилд ахлагчаар ажиллаж 4 жилийн хугацаанд 1000 гаруй хүүхдийг хорт зуршил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулж тухайн үр дүн гарч байсан нь бяцхан зүрхэнд минь маш том баяр баясал авчирч эрүүл нийгмийн төлөө идэвхийлэн ажиллах сэдэл төрч байсан.
Тиймээс эрүүл нийгмийг цогцлоох хүсэлтээр эрх зүйч мэргэжлийг сонгож Эрх зүйч болон Хууль зүйн ухааны магистр болсон. Монгол улсаа төлөөлөн олон улсын 14 Миссийн тэмцээнд оролцож олон титэм шагналуудыг эх орондоо авчирч тэмцээн арга хэмжээний болон хувийн зүгээс эрүүл нийгэм, эх дэлхийн төлөө дуу хоолойгоо өргөж ажиллаж ирсэн. Үүнд:
1. ХАМТДАА ИНЭЭСЭГЛЭЕ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА-тай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусламж хөгжих тал дээр чиглэн ажилласан
2. Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор
“ Гэр бүлийн тухай хуулийг хамтдаа хэлэлцье” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг 2017 Охид, эмэгтэйчүүдийн төлөөлөл болж үзэл санаагаа хүргэн, дуу хоолой болж оролцож байв
3. ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН
200 гаруй мод цэцэрлэгт хүрээлэнд суулгасан.
Тэрбум мод үндэсний хөтөлбөрт хамрагдаж эх дэлхийн ногоон байгалийн төлөө олон нийтийг уриалах тал дээр дуу хоолойгоо өргөж ажилласан.
4. Хүүхэд эрдэнэ санг байгуулж хүүхэд хөгжил хамгаалал чиглэлрүү үйл ажиллагаа явуулдаг.
5. Unfriend үндэсний хөдөлгөөнийг санаачлагч
6. Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Unfriend үндэсний хөдөлгөөнийг санаачлан 30 хоногийн хугацаанд Монгол улсын үндэсний хэмжээнд давтагдсан тоогоор 6.100.000 хүнд хүрсэн амжилттай хөдөлгөөнийг өрнүүлсэн. Тухайн үед цахим гэмт хэрэг 2 дахин буурсан үр дүн гарч байв.
7. Unfriend хөдөлгөөний үргэлжлэл болон 2019 оны 10 дугаар сарын 01-ны
өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай цахим орчинд зөвийг таниулах байдлаар “ЦАХИМ ОРЧИНД ЗӨВ БАЙХ” аян өрнүүлсэн.
8. Хүнстэй богц аяныг, Үндэсний хуьсал залуучуудын холбоотой хамтран санаачлан зохион байгуулав 2020 он.
9. Цар тахлын хүнд нөхцөлтэй холбогдуулан 250 айлд хүнс хүргэж мөн залуучууд болон албан байгууллагуудыг уриалав.
10. Цар тахалтай холбогдуулан Маскаа зүүе, бээлий өмсье аянг санаачлагч 2020
Нэр бүхий төрийн болон үйлчилгээний байгууллагуудад маск зүүж бээлий өмсөхийг хэвшил болгохыг уриалж 2000 гаруй хүнд хүрч маск, бээлий, гар ариутгагч хүргэн ажиллав.
11. “Me too” үндэсний хөдөлгөөний зохицуулагчаар тус тус /2021/ ажиллаж байна. Одоогоор Монголынхоо эмэгтэйчүүдийг хөгжин дэвжих болон гоо зүйн талаар тогтмол зөвөлгөө, сургалтыг амжилттай зохион байгуулсаар байна. Нийгмийн сайн сайхны төлөө олон төсөл, сайн дурын ажил санаачлан ажиллаж байсан бол одоо олон улсын төсөл хөтөлбөрүүдэд хэрхэн ажиллах талаар Нийгмийн сайн сайхны төлөө идэвхийлэн оролцож мөн суралцах хүсэлтэй байна. Эдгээрээс үндэсний хэмжээний хамгийн өргөн цар хүрээтэй амжилттай өрнөсөн хөдөлгөөн нь Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Unfriend үндэсний хөдөлгөөнийг санаачлан Монгол улсын цагдаагын ерөнхий газар, Монгол улсын засгын газар хамтран зохион байгуулж 30 хоногийн хугацаанд Монгол улсын үндэсний хэмжээнд давтагдсан тоогоор 6.100.000 хүнд хүрсэн амжилттай хөдөлгөөнийг өрнүүлсэн. Тухайн үед цахим гэмт хэрэг 2 дахин буурсан үр дүн гарч байв. Цахим гэмт хэргийг бууруулах тал дээр идэвхийлэн ажиллах хууль эрх зүйн талаар боловсрол олгох тал дээр ажиллах хүсэлтэй байна. Мөн олон улсын тэмцээн болон тэмцээний шүүгчээр ажиллаж 15улс 60 гаруй хот үзэж тухайн улс хотын соёлын ялгааг сонирхож судалж ирсэн билээ. Англи хэлийг мэргэжлийн түвшинд сайжруулахаар АНУ-н нью йорк хотод суралцаж амьдарч ирсэн. Одоо гүнзгийрүүлэн шалгалтанд бэлтгэх зорилготой байна. Мэргэжлийн хуулийн хэллэгтэй болох зорилготой байгаа бөгөөд олон орны хэл сурах хүсэлтэй байгаа. Шат дараатайгаар Герман, Солонгос, Хятад, Спани хэлүүдийг сурахаар төлөвлөж байна.


