“Хүүхэд эрдэнэ сан” төрийн бус байгууллага нь Хүүхдийг оюунлаг, хүмүүнлэг, бие бялдарын зөв хөгжилтэй хүн болоход болон сурч боловсороход дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилготойгоор 2016 оноос хойш тууштай үйл ажиллагаа явуулж байна.
Хүүхэд эрдэнэ сан нь хүүхэд хөгжил хамгаалал чиглэлрүү үйл ажиллагаа явуулдаг. Мөн нийгэмд эрүүл зөв нийгмийн төлөө дуу хоолойгоо өргөж хүүхэд болон эмэгтэйчүүдрүү чиглэн ажиллаж байна. Бид өөрсдийн сайн туршлагыг хуримтлуулж олон талын нөлөөллийн ажлуудыг хийдэг нийгэмд үйлчилдэг, санаачилдаг байгууллага бөгөөд түүнийгээ олон нийтэд түгээх, олон нийтийг хамруулан ажилладаг хамт олон билээ.
Хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд болон хийгдэж байсан ажлууд:
- Unfriend үндэсний хөдөлгөөнийг санаачлагч
2018 оны 09 сарын 05наас 10 дугаар сарын 05 хүртэл Unfriend үндэсний хөдөлгөөнийг санаачлан 30 хоногийн хугацаанд давтагдсан тоогоор 6.100.000 хүнд хүрсэн амжилттай хөдөлгөөнийг өрнүүлсэн. Үүний дараагаар Unfriend хөдөлгөөний үргэлжлэл болон 2019 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай цахим орчинд зөвийг таниулах байдлаар “ЦАХИМ ОРЧИНД ЗӨВ БАЙХ” аян өрнөсөн байна. - Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд нэгдэж олон нийтийг уриалан ажилласан. 2022 он
- Хүнстэй богц аяныг, Үндэсний хуьсал залуучуудын холбоотой хамтран санаачлан зохион байгуулав 2020 он Цар тахлын хүнд нөхцөлтэй холбогдуулан 250 айлд хүнс хүргэж мөн залуучууд болон албан байгууллагуудыг уриалав.
- Цар тахалтай холбогдуулан Маскаа зүүе, бээлий өмсье аянг санаачлагч 2020
Нэр бүхий төрийн болон үйлчилгээний байгууллагуудад маск зүүж бээлий өмсөхийг хэвшил болгохыг уриалж 2000 гаруй хүнд хүрч маск, бээлий, гар ариутгагч хүргэн ажиллав. - “ Me too” үндэсний хөдөлгөөний зохицуулагч 2021
- ӨСВӨРИЙН ЦАГДАА
4 жилийн хугацаанд ахлагчаар цагдаагийн байгуулагтай хамтран ажиллаж, нийт 1000 орчим хүүхдийг хорт зуршиалаас урьдчилан сэргийлж байсан. - ХАМТДАА ИНЭЭСЭГЛЭЕ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусламж хөгжих тал дээр чиглэн ажилласан - МОНГОЛ СОЛОНГОС БИЗНЕС ФОРУМ 2016
Зохион байгуулагч, менежерээр ажилсаны зэрэгцээ Монгол Миссүүдийн шоу арга хэмжээ бие даан зохион байгуулж хүргэсэн - Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор
“ Гэр бүлийн тухай хуулийг хамтдаа хэлэлцье” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг 2017 Охид, эмэгтэйчүүдийн төлөөлөл болж үзэл санаагаа хүргэн, дуу хоолой болж оролцож байв - ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН
200 гаруй мод цэцэрлэгт хүрээлэнд суулгасан.