UNFRIEND хөдөлгөөнд нэгдээрэй

October 18, 2022 0 Comments

Цагдаагийн байгууллагаас хүүхэд холбогдсон гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй үйл ажиллагаа болон цахим гэмт хэргийн эсрэг эхлүүлж байгаа “UNFRIEND хөдөлгөөн”-ий талаар мэдээлэл хийлээ

Монголд төдийгүй дэлхийд интернет хэрэглээ болон хэрэглэгчийн тоо эрс нэмэгдсээр байгаа. Үүний хэрээр сөрөг нөлөө ихэсч, цахим гэмт хэрэг үйлдэгсэдийн тоо олширсоор байгаа юм. 2017 онд 299 цахим гэмт хэрэг үйлдэгдсэн бол 2018 оны эхний хагас жилд 279 гэмт хэрэг үйлдэгдсэн.

2016-2018 “Эмо” гэдэг нэртэй фэйсбүүк группыг нээсэн байдаг. Энэ нь хоёр сарын хугацаанд 3500 гаруй хүүхдийг элсүүлсэн байсан бөгөөд тус хаягийг нээсэн иргэн нь хүүхдүүдийг өөрсдөөр нь гараа зүсэж гэмтээх бүр цаашлаад амиа хорлоход уруу татах, ятгалгыг хийж байсан нь тогтоогдсон байна.

Монголд хүүхдийн цахим орчин дахь аюулгүй байдал алдагдаж, цахим орчинд танихгүй садар самуунд уруу татаж, хараа хяналтгүй ямар нэгэн буруу зүйлд татагдаж байгаа нь нэмэгдсээр байгаа тул эцэг, эхчүүд дор бүрнээ хүүхдийнхээ гар утас, фэйсбүүк хаягийг шалгаж танихгүй хүнтэй найз болсон байвал “UNFRIEND” хийгээрэй хэмээн уриаллаа.

“UNFRIEND” аян маргаашнаас эхлэн 20 хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд нэхүү аяны хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын 700 гаруй сургуулиудын сурагчдад сургалт зохион байгуулах, төрийн байгууллагууд дээр мэдээлэл хүргэх, соён гэгээрүүлэх сурталчилгааны ажлуудыг хийх юм байна.

Эх сурвалж: azjargal.mn